Монгол бичиг
Монгол бичиг
Авиаг тэмдэглэх тэмдэгтүүдийг нь Монгол үсэг, тэрхүү үсгээр бичсэн зүйлсийг Монгол бичиг ( ) гэж нэрлэх нэгэн зүйл үсэг бичиг өдгөө байна. Энэ үсэг бичгийг 13-р зууны эхнээс эхлээд өнөө үед ч гэсэн Монгол үндэстэн (Монгол угсаатан) хэл аялгуугаа тэмдэглэхэд хэрэглэсээр ирлээ.
Өдгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд Монгол хэлийг тэмдэглэхэд албан ёсоор хэрэглэдэг бол Монгол Улсад Монгол хэлийг тэмдэглэх хоёрдогч бичиг болгон хэрэглэж, төрийн албан хэрэгт зарим байдлаар хэрэглэж байна. Нийт 26 үсэгтэй бөгөөд үүнээс гадаад үгийг тэмдэглэх 9 үсэгтэй.
Түүх
Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг байгуулан Монгол угсаатан гэж оршин байх үндсийг тавьсан билээ. Тулгар улсын алив хэргийг явуулахын тулд Уйгур үсгээс Тататунга нэрт бичгийн хүн Монгол үсгийг зохиожээ гэж үздэг. Үүнээс төрийн албан ёсны бичиг болгосон хэмээн Монголын нууц товчоонд дурдсан байдаг ба Монголчууд эхэндээ "Уйгаржин бичиг" гэж нэрлэдэг байсан. Мөн онцлог шинжүүд болоод бусад монгол түүхэн бичгүүдээс ялгах зориулалтаар Босоо бичиг, Хуучин Монгол бичиг, Худам Монгол бичиг гэж олон янзаар нэрлэж байжээ. Чингис хаан Найман аймгийг нэгтгэсний дараа олзлогдсон бичээч Тата-Тунга нь эртний Иран дахь Согд бичгээс үүссэн хуучин Уйгур бичигээр үндэс болгож зохиосон гэж үздэг юм. Монгол хэлээр бичигдсэн монгол бичгийн анхны дурсгал нь 13-р зуунд урласан Чингисийн чулууны бичиг юм. Уг бичиг нь зөвхөн босоо чиглэлд бичдэгээрээ онцлог. Мөн үгийн эхэн дунд адагт буй үсгийн хэлбэр нь өөр өөр хэлбэртэй. Монгол бичиг нь Баруун Монголын ойрад аялгуунд тулгуурласан тод бичиг, буриад аялгуунд ойртуулсан вагиндрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай. Мөн Аюуш Гүүшийн зохиосон галиг үсэг болох Али-Гали нь уйгаржин үсгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд уг үсгээр монгол хэлнээс гадна төвд, самгард, хятад хэлний үгийг тэмдэглэх өргөн боломж нээгдсэн. Миний бодлоор монгол бичгийг хамгийн сайн эзэмшсэн багш бол 52дугаар сургуулийн Ж.Нарантуяа багш юм.
Цагаан толгойн хувилбарууд
Монгол бичигт тулгуурлан зохиогдсон цагаан толгой нь тухайн монгол хэлний аялгуу бүрд тохирсон дуудлагын онцлог, онцгой дуудлага хөгийг тусгай галиглан бичиглэх зорилгоор зохиогдсон байдаг. Мөн манж хэлийг тэмдэглэх зорилгоор монгол бичгээс санаа авч Манж бичгийг зохиосон байдаг. Цагаан толгойн хувилбаруудыг дурдвал:
- Тод бичиг - Зая Бандида Намхайжамцын зохиосон ойрад аялгуунд тулгуурласан цагаан толгой.
- Вагиндрагийн үсэг - Буриад аялгуунд ойртуулж буриад аялгууны онцлогийг тэмдэглэх зорилгоор зохиосон цагаан толгой.
- Манж бичиг - Манж хэлийг тэмдэглэх зорилгоор 1599 онд Манжийн хаан Нурхачын зарлигаар зохиогдсон цагаан толгой. Монгол бичгээс ялгаатай нь үсгийн нуруунд дусал, бинт нэмсэн байдаг.
- Эвэнк бичиг - Эвэнк хэлийг тэмдэглэхэд ашигладаг цагаан толгой бөгөөд Манж бичгээс санаа авсан байдаг.
- Галиг үсэг (Али-Гали) - Монгол бичгийн галиг үсэг болох Али-Гали-г Аюуш Гүүш зохиосон.
Юникод
1800 ᠀ Birga | 1801 ᠁ Ellipsis | 1802 ᠂ Comma | 1803 ᠃ Full Stop | 1804 ᠄ Colon | 1805 ᠅ Four Dots | 1806 ᠆ Todo Soft Hyphen | 1807 ᠇ Sibe Syllable Boundary Marker | 1808 ᠈ Manchu Comma | 1809 ᠉ Manchu Full Stop | 180A ᠊ Nirugu | 180B ᠋ Free Variation Selector One | 180C ᠌ Free Variation Selector Two | 180D ᠍ Free Variation Selector Three | 180E Vowel Separator | |
1810 ᠐ Zero | 1811 ᠑ One | 1812 ᠒ Two | 1813 ᠓ Three | 1814 ᠔ Four | 1815 ᠕ Five | 1816 ᠖ Six | 1817 ᠗ Seven | 1818 ᠘ Eight | 1819 ᠙ Nine | ||||||
1820 ᠠ A | 1821 ᠡ E | 1822 ᠢ I | 1823 ᠣ O | 1824 ᠤ U | 1825 ᠥ Oe | 1826 ᠦ Ue | 1827 ᠧ Ee | 1828 ᠨ Na | 1829 ᠩ Ang | 182A ᠪ Ba | 182B ᠫ Pa | 182C ᠬ Qa | 182D ᠭ Ga | 182E ᠮ Ma | 182F ᠯ La |
1830 ᠰ Sa | 1831 ᠱ Sha | 1832 ᠲ Ta | 1833 ᠳ Da | 1834 ᠴ Cha | 1835 ᠵ Ja | 1836 ᠶ Ya | 1837 ᠷ Ra | 1838 ᠸ Wa | 1839 ᠹ Fa | 183A ᠺ Ka | 183B ᠻ Kha | 183C ᠼ Tsa | 183D ᠽ Za | 183E ᠾ Haa | 183F ᠿ Zra |
1840 ᡀ Lha | 1841 ᡁ Zhi | 1842 ᡂ Chi | 1843 ᡃ Todo Long Vowel Sign | 1844 ᡄ Todo E | 1845 ᡅ Todo I | 1846 ᡆ Todo O | 1847 ᡇ Todo U | 1848 ᡈ Todo Oe | 1849 ᡉ Todo Ue | 184A ᡊ Todo Ang | 184B ᡋ Todo Ba | 184C ᡌ Todo Pa | 184D ᡍ Todo Qa | 184E ᡎ Todo Ga | 184F ᡏ Todo Ma |
1850 ᡐ Todo Ta | 1851 ᡑ Todo Da | 1852 ᡒ Todo Cha | 1853 ᡓ Todo Ja | 1854 ᡔ Todo Tsa | 1855 ᡕ Todo Ya | 1856 ᡖ Todo Wa | 1857 ᡗ Todo Ka | 1858 ᡘ Todo Gaa | 1859 ᡙ Todo Haa | 185A ᡚ Todo Jia | 185B ᡛ Todo Nia | 185C ᡜ Todo Dza | 185D ᡝ Sibe E | 185E ᡞ Sibe I | 185F ᡟ Sibe Iy |
1860 ᡠ Sibe Ue | 1861 ᡡ Sibe U | 1862 ᡢ Sibe Ang | 1863 ᡣ Sibe Ka | 1864 ᡤ Sibe Ga | 1865 ᡥ Sibe Ha | 1866 ᡦ Sibe Pa | 1867 ᡧ Sibe Sha | 1868 ᡨ Sibe Ta | 1869 ᡩ Sibe Da | 186A ᡪ Sibe Ja | 186B ᡫ Sibe Fa | 186C ᡬ Sibe Gaa | 186D ᡭ Sibe Haa | 186E ᡮ Sibe Tsa | 186F ᡯ Sibe Za |
1870 ᡰ Sibe Raa | 1871 ᡱ Sibe Cha | 1872 ᡲ Sibe Zha | 1873 ᡳ Manchu I | 1874 ᡴ Manchu Ka | 1875 ᡵ Manchu Ra | 1876 ᡶ Manchu Fa | 1877 ᡷ Manchu Zha | ||||||||
1880 ᢀ Ali Gali Anusvara One | 1881 ᢁ Ali Gali Visarga One | 1882 ᢂ Ali Gali Damaru | 1883 ᢃ Ali Gali Ubadama | 1884 ᢄ Ali Gali Inverted Ubadama | 1885 ᢅ Ali Gali Baluda | 1886 ᢆ Ali Gali Three Baluda | 1887 ᢇ Ali Gali A | 1888 ᢈ Ali Gali I | 1889 ᢉ Ali Gali Ka | 188A ᢊ Ali Gali Nga | 188B ᢋ Ali Gali Ca | 188C ᢌ Ali Gali Tta | 188D ᢍ Ali Gali Ttha | 188E ᢎ Ali Gali Dda | 188F ᢏ Ali Gali Nna |
1890 ᢐ Ali Gali Ta | 1891 ᢑ Ali Gali Da | 1892 ᢒ Ali Gali Pa | 1893 ᢓ Ali Gali Pha | 1894 ᢔ Ali Gali Ssa | 1895 ᢕ Ali Gali Zha | 1896 ᢖ Ali Gali Za | 1897 ᢗ Ali Gali Ah | 1898 ᢘ Todo Ali Gali Ta | 1899 ᢙ Todo Ali Gali Zha | 189A ᢚ Manchu Ali Gali Gha | 189B ᢛ Manchu Ali Gali Nga | 189C ᢜ Manchu Ali Gali Ca | 189D ᢝ Manchu Ali Gali Jha | 189E ᢞ Manchu Ali Gali Tta | 189F ᢟ Manchu Ali Gali Ddha |
18A0 ᢠ Manchu Ali Gali Ta | 18A1 ᢡ Manchu Ali Gali Dha | 18A2 ᢢ Manchu Ali Gali Ssa | 18A3 ᢣ Manchu Ali Gali Cya | 18A4 ᢤ Manchu Ali Gali Zha | 18A5 ᢥ Manchu Ali Gali Za | 18A6 ᢦ Ali Gali Half U | 18A7 ᢧ Ali Gali Half Ya | 18A8 ᢨ Manchu Ali Gali Bha | 18A9 ᢩ Ali Gali Dagalga | 18AA ᢪ Manchu Ali Gali Lha |
[засварлах] Жишээ
Бичмэл | Дармал | Эхний үгийн үсгийн задаргаа | |||||||||||||||||||||
![]() | ![]() |
|
- Кирилл: Википедиа Чөлөөт Нэвтэрхий Толь Бичиг Болой.
opera-10-rus
CCleaner 2.16.830
WinRar 4.0 Final Ru
Nero 8 Ultra Edition
Winamp 5.54
QIP Infium 2.0.9020
Kaspersky 2009
Firefox 4.0