Монгол хэл

2013-03-07,

Монгол хэл


Монгол хэл
Өөрийн нэр Монгол хэл, ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠯᠡ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠻᠡᠯᠡᠨ᠂ ᠮᡆᡊᡎᡆᠯ ᡘᡄᠯᡄᠨ.SVG
Тархалт Монгол Улс даяар; БНХАУ-ын ӨМӨЗО-ыг багтаагаад найман муж, орон; ОХУ-ын холбооны хоёр нэгж (Буриад, Халимаг)
Ард түмэн Монгол үндэстэн
Төрөлх хэлтний тоо 5.2 сая (2005)[1]
Хэлний ангилал
Алтай
Бичиг үсэг 3 янз Кирилл үсэг (Монгол, Буриад, Халимаг), 2 янз Монгол үсэг (Худам, Тод)
Албан ёсны хэрэглээ
Улс Flag of Mongolia.svg Монгол
Орон нутаг Өвөр Монголын ӨЗО (БНХАУ)
Тохируулагч байгууллага Mонголд:
Төрийн хэлний зөвлөл[2]
Өвөр Монголд:
Монгол хэл бичгийн ажлын зөвлөл[3]
Томьёолбор
ISO 639-1 mn
ISO 639-2 mon
ISO 639-3 mon – Монгол хэл бүхлээрээ
Дотор нь ялгасан нь:
khk – Халхын
mvf – Эргэн тойрны
Topographic map showing Asia as centered on modern-day Mongolia and Kazakhstan. An orange line shows the extent of the Mongol Empire. Some places are filled in red. This includes all of Mongolia, most of Inner Mongolia and Kalmykia, three enclaves in Xinjiang, multiple tiny enclaves round Lake Baikal, part of Manchuria, Gansu, Qinghai, and one place that is west of Nanjing and in the south-south-west of Zhengzhou
Монгол хэлтний тархсан газар орны тойм зураг (улаан)

Монгол үндэстний хэл яриаг Монгол хэл гэнэ. Монгол хэл Алтай хэлний язгуурын нэгэн салбар болох Монгол хэлний бүлгийн гол төлөөгч юм.

Алтай хэлний язгуурын ерөнхий шинж болох SOV(өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн) гэсэн дарааллаар орно. Мөн нэр үгийн холбоос болон үйл үгийн хувирал нь үгийн төгсгөл нь хувирах зарчимтай. Эгшиг зохицох ёсд захирагдана.

Ангилал

1959 онд Монголын эрдэмтэн Ш.Лувсанвандан урьд нь монгол хэл аялгууг А.Руднев, Б.Я.Владимирцов, Г.Д.Санжеев, Н.Поппе, Н.Чингэлтэй нарын ангилж байсан саналыг харьцуулан үзээд харилцан зөрүүтэй зүйлсийг нь ойлгомжтойгоор тайлбарлажээ. Түүний дараа тэрээр өөрийн өвөрмөц саналаа дэвшүүлсэн байдаг:[4]

  • Өрнөд аялгуу: — Шинжааны ойрд (60 000 орчим), Ижил мөрний халимагууд (100 000 орчим)
    • Төв, өрнөдийн завсрын аман аялгуу — Хөх нуур, Альшаа, Эзэнэ гол, Халимаг, Ховдын ойрдын аман аялгуу
  • Умард аялгуу: — Байгалийн урд биеийн буриад, Байгалийн хойд биеийн буриад (бүгд ≈300,000)
    • Төв, умардын завсрын аман аялгуу — Сэлэнгийн аман аялгуу, баргын аман аялгуу
  • Төв аялгуу: — Халх (1 000 000 орчим), Цахар (100 000 орчим), Ордос (60 000 орчим)
  • Дорнод аялгуу: — Хорчин (540 000 орчим), харчин (350 000 орчим)
    • Төв, дорнодын завсрын аман аялгуу — Баарин, ар хорчин, найман, онниудын аман аялгуу” гэж ангилагдана.

Халх аялгуу

Халх аялгуу нь Монгол улсын нэг төв аялгуу юм. 2 сая 700 мянга гаруй хүн ам бүхий Монгол Улсын хүн амын 84 орчим хувийг эзлэх Халхуудын аялгуу бөгөөд түүнд тохируулан кирилл бичгээр тэмдэглэх бичгийн хэл болох Монгол хэл нь Монгол Улсын албан ёсны хэл (Монгол Улсын Үндсэн Хууль, 8 дугаар зүйл) болно. Нутгийн аль ч хэсэгт аялгуу нь бараг ижилхэн бөгөөд, дэд аялгуу гэж байхгүй. 1941 оноос ЗХУ-ын нөлөөгөөр Монгол бичгийг халж, «ө», «ү» үсгийг нэмж, орос үсгийн авч хэрэглэсэн нь одоогийн Монгол улсын бичгийн Монгол хэл юм.

Цахар аялгуу

Цахар аялгуу (Шулуун хөх хошуу) нь Өвөр Монголын нэг төв аялгуу юм.

Өвөр Монголын аялгууд

Өвөр Монголд албан ёсоор хэрэглэгдэх Монгол хэл нь нэг төв аялгуу болох Цахар аялгууг баримжаа авиа гэж нэрлэдэг. Албан ёсоор хэлийг тэмдэглэхэд хэрэглэдэг Монгол бичиг бол олон авиаг нэг үсгээр тэмдэглэх уламжлалтай байдаг болон өөр хэлтэн хүмүүстээ холилдон сууж байгаа зэргээс шалтгаалан Өвөр Монголд олон аялгуутай байдаг. Өвөр Монголын төв хэсэгт тархсан Цахар аялгуу нь Халх аялгуутай ялгаа тун бага байдаг бол, зүүн талын Хорчин, Харчин аялгуу нь дуудлага, авиагаараа нилээд ялгаатай бөгөөд энэ нь Монгол хэлний зүүн аялгуу юм. Хойд этгээдэд Барга, түүнийг төрөл Буриад аялгуу, баруун талд Ойрад аялгууд (Ордос аялгуу багтана) байна. Өвөр Монгол дахь, Монгол хэл нь албан ёсоор Урд Монголын, Ойрад, Барга-Буриад гэх гурван аялгад хуваагддаг. Урд Монголын аялгуу гэдэг нь Цахар, Ордос, Баарин, Хорчин, Харчин болон Алшаа аман аялгуудыг хамарна.[5]

Буриад аялгуу

Буриад аялгуу нь Монгол хэлний хойд аялгуу болох бөгөөд зонхилох ярилцагчид нь ОХУ-ын Буриад улсад хэлээ Хори аялгуунд үндэслэн дүрэмжүүлж, 1939 онд «ө», «ү», «h» гэсэн гурван үсэг нэмж орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Буряад хэлэн, Буряад-Монгол хэлэн хэмээн нэрлэгдэж байна. Монгол улс дахь Буриадууд Халх-Монгол кирилл бичиг, Өвөр Монгол дахь Буриадууд Монгол бичгээр хэлээ тэмдэглэж байна. Буриад аялгуу нь дотроо 4 аман аялгуу багтаадаг. Эдгээр нь баруун (эхирид, булагад), дундад (алайр, түнхэн), зүүн (хори), урд (сонгоол, сартуул) аман аялгуунууд юм.

Ойрад аялгуу

Ойрад аялгуу нь Монгол хэлний баруун аялгуу юм. ОХУ-ын Халимаг, Монгол, Хятад гэх 3 улсад байх Ойрад аялгуунууд нь авиа, үг зүйн хувьд адил бөгөөд үгсийн сангийн хувьд улсын албан ёсны бичгийн хэлнээс хамааран зарим ялгаанууд ажиглагддаг. 1938 оноос Халимаг хэлийг тэмдэглэхэд «ә», «һ», «җ», «ң», «ө», «ү» зургаан үсэг нэмж, «ъ» үсгийг хасч орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Хальмг келн гэж нэрлэж байна.

Ярилцагчдын тоо

Явцуу утгаарх Монгол хэл нь Монгол улс болон, Өвөр Монголын өөртөө засах оронд албан ёсны хэл юм. Нийтдээ 5.2 сая хүн тус хэлээр хэлэлцдэг гэсэн 2005 оны судалгааны үр дүн байдаг.[6]. Хятад улс дахь хэлэлцэгсдийн тоог мэдээлэл дутуугаас болж яг нарийн тодорхойлоход төвөгтэй байдаг. 5.8 сая Монгол хүн Хятад улсад амьдарч байгаа гэх статистик байгаа боловч Монгол хэлээр хэлэлцэгсдийн тоо тэдний дотор буурч байгаа ба ялангуяа суурьшмал газруудад болон залуучуудын дунд буурч байна.[7] Хятад улс дахь Монгол хэлээр ярилцагсдын ихэнх нь Өвөр Монголд байдаг бол Харчин болон Хорчин аялгаар ярилцагсад нь Өвөр Монголын зүүн талын залгаа мужуудад байна.[8] Орост (1989 оны тооллогоор) 376 мянга орчим хүн буриадаараа ярьдаг. Үүний 86,6 %-нь Буриад хэлийг, 13,3 %-нь Орос хэлийг эх хэлээ хэмээн хариулсан байдаг. Халимаг хэлээр ярилцагсдын тоо тодорхойгүй байдаг. 1991 оноос хойш Буриад, Халимагт эх хэлүүд нь Орос хэлтэй зэрэгцэх албан ёсны хэл болсноор дунд сургуулиудад заан сургах болсон.

Тулгамдсан асуудал

Монгол улсаас өөр улсад амьдарч буй Монголчууд нь төрөхдөө эх хэлээрээ хэлд орох боловч сургуульд сурах, цаашлаад их дээд сургуульд сурах, төгсөөд ажил олох тэр орчин нь Хятад юмуу, Орос хэлээр байдаг тул улсынхаа албан ёсны хэрэгцээнд шахагдан монгол хэл нь орхигдож дайвар хэлний буюу судалгааны хэлний үүрэгтэй болж байна. Улсын албан ёсны хэл болох хятад, орос хэлний хүчтэй хүрээлэлд байгаа буриад, халимаг, өвөрмонголчууд маань эх хэл аажим аажмаар ийнхүү хэрэглээний хүрээ нь аяндаа багсаж, мөн нөгөө талаар үгсийн сангийн бүрэлдхүүн ихээхэн эрлийзжиж уугуул монгол хэлнийхээ чанарыг алдан олон зуун жил харь хэлний хүрээлэлд байж салангид монгол хэл болсон могол, монгор, дунсян, баоань хэлтний хувь заяа руу аажимдаа дөтөлсөөр байна.[9] Монгол улсад ч бас интернетийн хөгжилтэй уялдан Англи, Орос хэлний үг томъёоны Монгол үг байсаар байтал шууд галигчлан хэрэглэх, чамирхан хэрэглэх хандлага нэмэгдэж эх хэлний цэвэр байдал алдагдсаар байгааг анхаарч, хүн бүр гадаад үг аль болох хэрэглэхгүй байхыг хичээн, нэгэнт хэрэглэгдэж буй гадаад үгнүүдийг Монголчлон засах ёстой юм.

Кирилл Монгол цагаан толгой

Монгол улсад албан ёсоор хэрэглэгддэг Халх аялгуунд тохируулж дүрэмжүүлсэн кирилл үсгээр бүтээсэн цагаан толгой нь нийт 35 үсэгтэй юм.

Pos. Cyrillic Name IPA[Эх сурвалжийг дурьдах шаардлагатай] ISO 9 Standard THL Library of
Congress
1 Аа а a a a a a
2 Бб бэ p, pʲ, b b b b b
3 Вв вэ w, wʲ v v w v
4 Гг гэ ɡ, ɡʲ, k, ɢ g g g g
5 Дд дэ t, tʲ, d d d d d
6 Ее е jɛ~jɜ, e e ye, yл ye, yц e
7 Ёё ё л yo, yц yo л
8 Жж жэ tʃ, dʒ ž j j zh
9 Зз зэ ts, dz z z z z
10 Ии и i i i i i
11 Йй хагас и i j ĭ i ĭ
12 (Кк) ка (k, ) k k k k
13 Лл эл ɮ, ɮʲ l l l l
14 Мм эм m, m m m m
15 Нн эн n, , ŋ n n n n
16 Оо о ɔ o o o o
17 Өө ө o ф ц ц ц
18 (Пп) пэ (, pʰʲ) p p p p
19 Рр эр r, r r r r
20 Сс эс s s s s s
21 Тт тэ , tʰʲ t t t t
22 Уу у ʊ u u u u
23 Үү ү u щ ь ь ь
24 (Фф) фэ, фа, эф (f) f f f f
25 Хх хэ, ха x, h x kh kh
26 Цц цэ tsʰ c c ts ts
27 Чч чэ tʃʰ č č ch ch
28 Шш ша, эш ʃ š š sh sh
29 (Щщ) ща, эшчэ (stʃ) ŝ šč shch shch
30 Ъъ хатуугийн тэмдэг ʺ ı ʺ ı
31 Ыы эр үгийн ы i y y о y
32 Ьь зөөлний тэмдэг ʲ ʹ ʹ ĭ i
33 Ээ э e и e e к
34 Юю ю , ju ы yu, yь yu, yь iu
35 Яя я ja, j в ya ya ia

opera-10-rus
CCleaner 2.16.830
WinRar 4.0 Final Ru
Nero 8 Ultra Edition
Winamp 5.54
QIP Infium 2.0.9020
Kaspersky 2009
Firefox 4.0



 
Like | Ангилал : Минийх.комийн Блог Хичээл | Нийтэлсэн : TeMoN | Уншсан (12) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг Сэтгэгдэл Сэтгэгдэл бичих Таны нэр : Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй. Сэтгэгдэл Like [Temon_baby@yahoo.com] My Counter Хэрэглээний програм Google Chrome Hайдвартай хурдан хөтөч Winrar Rar файл задлагч Google Earth Free Өөрийгөө олоорой VLC media player Бүх төрлийн видёо дэмжигч Yahoo Messenger Yahoo messenger 10 Java Java for Windows Adobe Flash Player Adobe Flash Player version opera-10-rus CCleaner 2.16.830 WinRar 4.0 Final Ru Nero 8 Ultra Edition Winamp 5.54 QIP Infium 2.0.9020 Kaspersky 2009 Firefox 4.0 GoodLuck Дарж тус болоорой Хайлт хийх LikeBox Сүүлийн сэтгэгдэлүүд TeMoN za yahav bi screen shotoor uzuliye oke pambiraa ene togloomiig tataj avah gesen chin chadaggui zaa TeMoN tataj bolnoo chi torrentor tatah heregte Huslen tataj bolqui wna gogo tavij ogoj TeMoN zaza chi ymar ydargatai ym be ene jin site bolgon мэдээний хулгайч яагаад сэтгэгдэл устгаад б� TeMoN tataj bolnshde bi tataal toglood bsinshdeeeeee tugs tanai saitiin call of duty 5 iig tatah gesen chin GaMeR Zugeer PS3 esvel Xbox360 deeer togol. Pc-n deer ai hm Hey tataj awaad pack hiileee daanch crack n bhku b

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax